Сурагчдын ээлжит амралт маргаашнаас эхэлнэ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхан буюу 1-5 дугаар ангийн сурагчдын амралт 2015 оны 12 дугаар сарын 22-ноос эхэлсэн бөгөөд энэ сарын 26-наас хичээллэж эхэлнэ.
Харин 6-9 дүгээр ангийн сурагчид маргаашнаас буюу нэгдүгээр сарын 5-25-ныг хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12- 25-н хүртэл тус тус амарна.
Харин орон нутгийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос хоёрдугаар сарын 1-н хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 12- 25, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын сарын 12-18 хүртэл тус тус амрах юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ