Хүнсний талон олгоно

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай айл өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүнсний талон” хөтөлбөр үргэлжилж байна.
Ю.Халиун
Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай айл өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүнсний талон” хөтөлбөр үргэлжилж байна. Хүнсний талон олгохдоо эмзэг бүлгийн насанд хүрэгчдэд сард 10 мянга, хүүхдэд таван мянган төгрөгийн эрхийн бичиг олгодог байна. Талоноор архи, тамхинаас бусад хүнсний болон ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм. Манай улсын нийт өрхийн 86 хувь нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн суцалгаанд 2013 онд хамрагдсан. Судалгаанд хамрагдсан айл өрхийн нэг болон хоёр дугаар бүлэгт хамрагдсан өрхөд харьяа Нийтийн халамжийн газраас энэ сараас эхлэн cap бүр хүнсний талон олгох юм.Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ