Улсын заан Ц.Баярсайханд 11 жил хорих ял оноолоо

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Улсын заан Ц.Баярсайханыг 11 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийдвэр гаргажээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж ийнхүү ял оноосон байна.

Тэрбээр шүүх хурал болох хүртэл батлан даалтад байсан аж. Ц.Баярсайхан нь иргэд болон аж ахуйн нэгжээс 500 гаруй сая төгрөг залилсныг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.Харин тэрээр дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгдлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ