Доктор Вонгийн огт санаанд багтамгүй зөвлөгөө!

Эмч хүн бүрт эрүүл мэнд болон ерөөс анагаах ухааны талаар өөрийн гэсэн бодол бий. Энэ нь маш сайн хэрэг! Олон янзын үзэл бодол шинэ шинэ санаа төрүүлдэг.
Доктор Вонг бол эрүүл мэндээ хэрхэн дэмжих талаар өвөрмөц үзэл бодолтой явдаг японы мэргэжилтэн юм. Дэлхийн эмчилгээний хоол судлалын эмч нарын симпозиум дээр түүний хэлсэн үг дуулиан тарьжээ.
Бүх зүйлд энгийн, хошин шогийн мэдрэмжтэй хандах хэрэгтэй, тэгвэл ажил төрөл бүтээд явчихна гэсэн энгийн үнэнийг илтгэн харуулсан багаахан ярилцлагыг та бүхэнд танилцуулж байна. Та эмчид үзүүлэхээр очиж, түүний бодлыг уламжлалт хэмээн огт хэлэх аргагүй гэж төсөөлөөд бод доо.
-Эмч ээ, зүрх-судасны системийг бэхжүүлэх дасгал нас уртасгадаг гэж би сонссон юм байна. Энэ үнэн үү?
-Чиний зүрх цохилж байхаар л бүтээгдсэн юм. Аль ч эрхтний адил зүрх яваандаа элэгддэг. Хэрвээ чи зүрхээ түргэн цохилуулах юм бол, энэ нь зүрх чамд удаан үйлчилнэ гэсэн хэрэг огт биш! Машинаар явахдаа хурдаа нэмвэл, түүний ашиглагдах хугацаа нэмэгдэнэ гэж бодох нь тэнэг хэрэг. Урт насламаар байна уу? Дугхийж бай.
-Хэрвээ эрүүл мэндээ сайжруулж, өөрийгөө элдэв өвчнөөс хамгаалахыг хүсч байгаа бол, би согтууруулах ундаа бага хэрэглэх ёстой юу?
-Дарсыг жимс жимсгэнээр, шар айрагийг амуу соёолж, зөрөг цэцэг, хөрөнгөөр хийдэг. Тэр ч байтугай янз бүрийн брэндийг усан үзмийн дарсаар хийдэг. Хэрвээ чи ганц-нэг стакан дарснаас татгалзвал, хичнээн ашигтай бодис чиний хажуугаар өнгөрөхөв? гэдгийг төсөөлөн бод.
-Биеийнөөх болон булчингийн харьцааг хэрхэн гаргах вэ? Би бага зэрэг илүүдэл жинтэй л дээ, тэгээд санаа зовж байгаа зүйл гэвэл...
-Чамд бие байна, өөх байна, харьцаа нь 1 : 1. Хэрвээ чамд хоёр бие байх аваас, харьцаа нь 2: 1 байна, би ингэж бодож явдаг хүн.
-Тогтмол дасгал хийхийн давуу талуудыг нэрлээч. Байнга бэлтгэл сургуулилт хийх нь ашиг тустай шүү дээ!
-Миний баримтладаг зарчим энгийн. Хэрвээ дасгал хийсний дараа чиний юу ч өвдөхгүй байгаа бол энэ нь давуу тал мөн.
-Өөх тостой хоол үнэхээр муу юу? Шарсан өндөггүйгээр өглөөний цай ууна гэж бодохоос айдаг.
-Чи миний хэлж байгааг ойлгохгүй байна аа даа! Ургамлын тосыг юугаар хийдэг билээ? Тэгэхлээр, ургамлын тос яахлаараа хортой байж болохыг би ойлгохгүй байна!
-Шоколад бол цэвэр хор гэдгийг та зөвшөөрөх үү?
-Какаоны шош бол шоколадны модны үр. Энэ нь бусад ямар ч үрийн адил биеийг эрүүл сайн байлгах хүчирхэг нөөц гэдэгт би итгэлтэй байдаг!
-Би усанд сэлэх дуртай байсан. Энэ бол бие галбирт үнэхээр ашигтай гэж олон мэргэжилтэн үздэг! Та энэ санаа бодлыг зөвшөөрч байна уу?
-Харин халим загасыг юу гэж бодож байна? Энэ загас байнга л сэлж явдаг, харин үр дүн нь хаана байна?
-Би биеийнхээ хэлбэр галбирыг сайн байлгахдаа, эрүүл мэндэд ашиг тустай гэдэгт л итгэдэг. Харин та ямар спортоор хичээллэдэг вэ?
-Цүдгэр гэдэг бол мөн л нэг хэлбэр. Би өөрийн хэлбэр галбирт эргэлздэггүй.
-Эрүүл аж төрөх ёсыг сахихыг мэрийдэг бүх хүнд эцэст нь үнэт зөвлөгөө өгөөч.
-Амьдрал бол биеэ эцсийн өдрийг хүртэл аятайхан, эрүүл хэвээр байлгах бодолтойгоор булшны зүг хийх уйтгартай аялал байх ёсгүй. Би амьдралыг юу гэж хардаг гэвэл, нэг гартаа бокал шардоне дарс, нөгөө гартаа шоколад барьсан ч бие хөгширдөг, гэвч би хурдлан жирийж, “Энэ бол жирийн явдал!” гэж хэлнэ.
Доктор Вонгийн хэлсэн зарим баримт:
- Япончууд маш бага өөх идэж, харин британичуудыг бодвол, зүрхний өвчинд бага шаналдаг.
- Мексикчүүд их өөх идэж, харин британичуудыг бодвол, зүрхний өвчинд бага шаналдаг.
- Хятадууд улаан дарс маш бага уудаг ч, британичуудыг бодвол, зүрхний өвчинд бага шаналдаг.
- Италичууд улаан дарс их уудаг ч, британичуудыг бодвол, зүрхний өвчинд бага шаналдаг.
- Германчууд шар айраг их ууж, зайдас, өөхтэй хоол их иддэгч, британичуудыг бодвол, зүрхний өвчинд бага шаналдаг.
Бүх зүйлд ухаалаг хандах хэрэгтэй! Зарим хүн биеэ эрүүлжүүлэхийг хэт их шохоорхож, ингэхдээ амьдрахаа мартчихдаг. Амьдрал гэдэг нүд ирмэхийн зуур л өнгөрнө... Доктор Вонг энэ наргиантай ярилцлагадаа юуны тухай хэлэх гэсэн юм бол. Бүү туйлшир, заримдаа өөрийгөө баярлуулж бай, эрүүл мэнддээ санаа тавих явдал нь бидний амьдралыг уйтгартай амин зуулга болгох ёсгүй!
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ