Төөрсөн дөрвөн иргэнийг олжээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Төөрсөн: Төв аймгийн Баян сумын нутаг, нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хорооноос баруун урд зүгт 20 гаруй км-т 4 иргэн автомашинтай явж байгаад автомашин нь эвдэрч, төөрсөн байна гэсэн дуудлагыг 2016.01.04-ний өдрийн 19:23 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж “Трикан” загварын автомашин цасанд суусан байсныг татан гаргаж, иргэн Б /42 настай, эрэгтэй/, М /79 настай, эрэгтэй/, Э /49 настай, эрэгтэй/, /24 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд олж, тусламж үйлчилгээ үзүүлэн Улаанбаатар хотын чиглэлд явуулсан.

Ус, цас, шаварт саатсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн нутаг “Хараа” голын мөс цөмөрч “Блуеборд” загварын суудлын автомашин орсон тухай дуудлагыг 2016.01.04-ний 23:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Г / 32 настай, эрэгтэй/, Б / 28 настай, эмэгтэй/, Г / 28 настай, эрэгтэй/, С / 4 настай, эмэгтэй/ нарын зорчиж явсан суудлын автомашиныг уснаас татан гаргасан.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 2 аймгийн 5 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 5, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 1 дүүрэг, 5 аймгийн 9 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

3. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамжид иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.04-ний өдрийн 20:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын Зангиат багийн 2 дугаар гудамжид иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.04-ний өдрийн 16:52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ