Агентлагуудын дарга нарыг томилов

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас Гааль, татварын ерөнхий газрын дарга буюу ЗГ-ын бүрэн эрхт төлөөлөгчөөр С.Пүрэвийг, Гааль хариуцсан орлогчоор н.Энхцогтыг, Татвар хариуцсан орлогчоор н.Даваасүрэн, Боомт хариуцсан орлогчоор н.Бэхбат нарыг тус тус томилов. Харин Бүртгэл, статистикийн газрын даргаар С.Мэндсайханыг, Бүртгэл, статистикийн газрын орлогч даргаар Ц.Пүрэвдоржийг томилсон байна. С.Пүрэв нь Сангийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бол С.Мэндсайхан нь Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан юм.

УИХ-аас баталсан 2016 оны төсвийн хуулийн хүрээнд Үндэсний статистикийн хороог, Улсынбүртгэлийн ерөнхий газартайнэгтгэсэн билээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ