Нисэх онгоцны тухай сонирхолтой баримт

Олон хүн нисэх онгоцоор нисэхээс айдаг нь нууц биш. Нисэх онгоцоор нисэх нь аюултай гэсэн яриа худал эсэхийг харуулж, нислэгийн өмнө айж сандардаг тэр зорчигчдыг бага ч болов тайтгаруулахын тулд нисэх онгоцны тухай хамгийн сонирхолтой баримтыг танилцуулах гэсэн юм.
- Агаарын тээвэр бол тээврийн хамгийн аюулгүй төрөл мөн
- Дэлхийд 3 секунд тутамд нэг нисэх онгоц суулт хийдэг байна
- Хэрвээ өдөр бүр сүйрэл болох магадлал ердөө 0,01 хувь байдаг бол, энэ нь өдөртнаад зах нь 13 нисэх онгоц сүйрэх ёстой болж байна гэсэн хэрэг юм
- Жил бүр нисэхийн сүйрлийнхээс илүү олон хүн илжигнээс болж нас бардаг байна
- Ногоон гэрэл асахын хүлээн явган хүн гарцан дээр зогсож байгаад машинд дайруулж амь насаа алдах магадлал нисэхийн сүйрлээр амь үрэгдэгсдийн тооноос олон арав дахин их байдаг
- Нислэг бүрийн өмнө нисэх онгоцонд техникийн нарийнүзлэг шалгалт хийдэг
- Нисэхийн сүйрэл бол хэзээ ч санамсаргүй явдал байдаггүй, харин ямагт хэд хэдэн хүчин зүйлийн нийлбэр юм
- Дэлхийн хүн амын 80 гаруй хувь нь нисэх онгоцоор явахаас айдаг. 5 хувь нь нисэхээс бүрэн татгалзаж, газраар болон усан замаар явахыг илүүд үздэг байна
- Нисэх болон өндөрт гарахаас айхыг шинжлэх ухаанд аэрофобия гэдэг
- Бусад мэргэжлийн бүсгүй хүнийг бодвол, нисэх онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдэд илүүтэй дурлацгаадаг
- Нисэгчид болон үйлчлэгч нар “эрсдэлийн” нэмэлт мөнгө авдаггүй. Яагаад гэвэл, нисэх онгоц байгалийн хуулиудыг сөрж биш, харин эдгээр хуулийн хүчээр нисдэг
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ