Европын Хэвлэлийн эрх чөлөөний талаар ярина

"Европ дахь хэвлэлийн эрх чөлөө ба иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудал" сэдвээр өнөөдөр 15:00 цагаас Европын комиссын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаарх дээд хэмжээний мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн гишүүн, ХБНГУ-ын Берлиний Чөлөөт их сургуулийн профессор, олон улсын хүний эрхийн зөвлөх Херта Даублер Гмелин лекц уншина. Мөн 14:00 цагаас "Мэргэжил бүхэн сайхан" сэдэвт өдөрлөг ШУТИС-ийн төв байрны Урлаг зааланд болно. Өдөрлөгийг ЕБС-ийг төгсөх ангийн сурагчдад зориулан Монголын Шинжлэх Ухааны Салбарын Эмэгтэй Эрдэмтдийн Холбооны Удирдах Зөвлөлөөс зохион байгуулж байгаа юм байна. Мөн 10:00 цагт Оросын соёл шинжлэх ухаан, мэдээллийн төвд Хөдөө аж ахуйн хөгжилд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг сэдэвт олон улсын хурал болно.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ