Баярын өдрүүдэд төрсөн хүүхдүүдийн 57.3 хувь нь хүү

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 12 сарын 28-ны өдрийн “Шинэ жилийн баярын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай" А/112 дугаар тушаал гарч, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харъяа эрүүл мэндийн байгууллагууд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17.30 цагаас 2016 оны 01 сарын 04-ний өдрийн өглөөний 08.30 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав.

Энэ хугацаанд түргэн тусламжийн нийт 4998 дуудлага хүлээн авснаас 13.4 хувь нь осол гэмтэл, 4.1 хувь нь төрөх, 5.6 хувь нь архины хордлого, 0.1 хувь нь хоолны хордлого, бусад дуудлага 76.7 хувь байсан байна.

Нийт 166 эх төрж, амьд төрсөн 164 хүүхдийн 57.3 хувь нь хүү байна. Эмнэлэгт шинээр 910 хүн хэвтсэнээс 47,8 хувь нь хүүхэд, 52.2 хувь нь насанд хүрэгсэд бол Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 2333 хүн үйлчлүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ