Эдмунд Хиллари, Дэнзэн Норгой хоёр дэлхийн хамгийн өндөр оргилд гарчээ

Шинэ Зеландын Эдмунд Хиллари, Балбын шерп Дэнзэн Норгой хоёр 1953 оны тавдугаар сарын 29-нд Гималайн нуруу болон дэлхийн хамгийн өндөр Джомолунгма (Эверест)оргилд анх гарсан юм. Балба,Түвдийн хил дээр байдаг дэлхийн хамгийн өндөр оргил нэг зуу гаруй жилийн өмнөөс топографчдын анхаарлыг татаж иржээ.
Анх оргилын өндрийг (далайн түвшинээс дээш 8884 метр) Жорж Эверест тодорхойлсон бөгөөд тиймээс оргилыг түүний нэрээр нэрлэсэн юм. Эверестэд гарах анхны төлөвлөгөөг 1893 онд боловсруулж, харин оргилд гараханхны оролдлогыг 1921 онд хийжээ. Тийнхүү Эверестэд гарахад 30 гаруй жил болон13 бүтэлгүй авиралтын туршлага шаардагдсан юм. Харин 1953 оны тавдугаар сарын 29-нд Хиллари, Дэнзэн хоёрБалба, Энэтхэгийн хилийн Гималайн хамгийн өндөр оргилд гарч, тэнд Их Британи, Балба, Энэтхэг, НҮБ-ын далбааг мандуулсан юм. Энэ тухай мэдээ дөрвөн өдрийн дараа буюу зургаадугаар сарын 2-нд дэлхийн бусад хэсэгт хүрчээ. Английн хатан хаан хоёрдугаар Елизавета Хилларид рыцарийн цол, нэрийнхээ өмнө “сэр” гэсэн хэргэм цол хэрэглэх эрх олгосон байна. Британийн хамтын нөхөрлөлийн иргэн байгаагүй Дэнзэн Норгой хатан хаанаас медаль хүртжээ. Эдмунд Хиллари Балбын шерпүүдтэй ажиллахад амьдралынхаа олон жилийг зориулж, Эверестэд авирсны 50 жилийн ойг дэлхийд тэмдэглэсэн 2003 онд Балбын хүндэт иргэн цол хүртсэн юм.
Тэр 2008 оны нэгдүгээр сард 88 насандаа нас баржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ