Лалын улс бүлэг суларч байна
Лалын улс бүлэг Сири, Ирак улсуудаасэзэлж авсан газар нутгийнхаа 30 хувийг алдсан гэж тус бүлгийн эсрэг агаарын ажиллагаа явуулдаг АНУ тэргүүтэй эвслээс өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн байна.
Эвслийн Багдадад байрлах хэвлэлийн төлөөлөгч хурандаа Стив Уоррэны сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр Лалын улс бүлэг Ирак улсынэзэлж авсан газар нутгийн 40 хувийг, Сирийн газар нутгийн 20 хувийг алдаад байгаа аж. Мөн тэрбээр зэвсэгт бүлгийнхэн одооалан хядах, террорист үйл ажиллагаа явуулах бус өөрсдийгөө “хамгаалах” тактикт шилжсэн гэв.
АНУ тэргүүтэй эвсэл 2014 онд Лалын улс бүлгийн эсрэг агаарын ажиллагаа явуулж эхэлснээс хойш Курдын хүчнийхэн Иракийн өмнөд хэсгээс хэт даврагчдыг түрэн гаргасан, мөн өнгөрсөн сард АНУ-н дэмжлэгтэй Иракийн хүчнийхэн Рамади хотыг булаан эзлэгчдээс буцааж авсан зэргийг дурдаад “бидний дайсан” болох тус бүлгийн хүч суларч байгаа тухай хэлжээ.
МөнСтив Уоррэн хэлэхдээ, ирэх тавдугаар сараас эхлэн зэвсэгт бүлэг ахин ямарваа газар нутгийг эзэлж чадахгүй гэсэн байна.
АНУ тэргүүтэй эвслийн зүгээс зэвсэгт бүлгийг чадал доройтож байна гэж үзэж байгаа боловч Лалын улс бүлэг ээлжит халдлагуудыг үйлдсээр байна.
Рамади хотоос хөөгдсөнөөс долоон хоногийн дараа буюу даваа гарагт Иракийн Хадита хотод машинтай бөмбөг дэлбэлсэн ба үүний улмаас 11 хүн амиа алдсан юм.
Үүнээс гадна, Иракийн томоохон хотын нэг болох Мосулыг одоо ч эрхшээсээр байгаа ба Сирийн газар нутгийн томоохон хэсэг ч бүлгийн мэдэлд байсаар байна.
Ливи, Египет, Афганистан,Йемен улсууд дах Лалын улс бүлэг хүчирхэгжсээр байна.



И.МӨНХЦЭНГЭЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ