Зэвсэглэн оргож, дээрэм үйлдсэн цэргүүдийг барьжээ

Сэлэнгэ аймаг дахь ХХЕГ-ын харьяа цэргийн ангиас хоёр цэрэг зэвсэглэн ангийнхаа автомашиныг унаж зугтсан байна. Тэднийг Хил хамгаалах байгууллага, хилийн тагнуулын алба, цагдаагийн байгууллага цаг алдалгүй нягт хамтран ажилласаны үр дүнд Сэлэнгэ аймгийн Орхоны гүүрэн дээр саатуулан барьжээ.

Хугацаат цэргийн алба хаагчид болох Г, Б нар Булган аймгийн Тэшиг сум, Сэлэнгэ сумаас 2015 оны нэгдүгээр ээлжээр татагдан алба хааж байж. Тухайн өдөр тэд хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаад байрлалаа орхин оргосон аж. Ингэхдээ байлдагчид хилийн манааны табелаар олгогдсон зэвсэг, морин уналга, холбооны хэрэглэлтэй явсан бөгөөд оргох замдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд аж төрдөг хувь хүний тээврийн хэрэгслийг дээрэмдэн хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн гэнэ.

Цэргүүд чухам ямар учраас зугтсан, зэвсэг машин хулгайлах нөхцлийг хэн бүрдүүлсэн зэргийг тогтоохоор ХХЕГ-аас иж бүрэн тусгай бүлэг томилогдон хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ