Эмнэлгүүд цахимжиж эхэллээ

“Цахим эрүүл мэнд” төслийн нээлт өнөөдөр Улсын төв нэгдүгээр эмнэлэгтболлоо. Энэхүү төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр өнгөрөгч онд баталсан юм. Төсөл хэрэгжсэнээр өвчтөний түүхийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад нээлттэй болгож, иргэд дараагийн шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой болох юм. Бэлтгэл ажлын хүрээнд өнгөрөгч оны 9-11 дүгээр сар хүртэлх хугацаанд техникийн шинэчлэлт хийж, цахимжуулжээ.
Эрүүл мэндийн салбарын мэдээллийн нэгдсэн санг байгуулж, эмнэлэг эмийн сангуудыг хооронд нь холбож цахимжуулснаар иргэд эмчийн өрөөний үүдэнд дугаарлаж цаг алдах, жоргүй эм олгох, эмийн замбараагүй хэрэглээг хянах цаашлаад бүр мөсөн арилгах зэрэг олон давуу талтай болохыг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа онцоллоо.
Энэ төслийн хүрээнд эхний ээлжинд Улсын төв нэгдүгээр эмнэлгийг бүрэн цахимжуулсан бөгөөд хоёрдогч болон гуравдагч шатлалын эмнэлгүүдийг бүрэн цахимжуулахаар төлөвлөжээ. Ийнхүү бүх эмнэлэгүүдийг цахимжуулснаар эмч нар эмийн жорыг цахимаар өгч, иргэд зөвхөн эмчийн бичсэн цахим жороор үйлчлүүлэх учир эмийн сангуудыг мөн энэ мэдээллийн системд нэгтгэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ