“Химийн бодисонд хордсон” гомдол, мэдээллийг шалгаж байна

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цайртменериал” ХХК-ны баяжмалын цехэд 2016 оны 01 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчим тус цехийн шаазан шүүлтүүрээс баяжмал сагаж асгарснаас улмаас азотын хүчил агуулсан банкруу ус орж холилт үүсч, азотын хий алдагдан тус цехийн оператороор ажиллаж байсан иргэн С агаар дуслын замаар хордож, 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 03 цагийн орчим Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна.

Аймгийн цагдаагийн хэлтэст 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 06 цаг 45 минутанд анх дуудлага өгсний дагуу Аймгийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын мэргэжилтнүүдийг оролцуулан 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн газарт үзлэг хийж, ослын газрыг Онцгой байдлын газрынхан хамгаалалтанд аван, цехийн доторхи агаараас дээж, сорьц авч Цаг уур орчны шинжилгээний лабораторид шинжилгээ хийлгэхээр хүргүүлж, цонх салхивчийг нээж агааржуулан, асгарсан хүчлийг усаар саармагжуулан цэвэрлэсэн байна.Одоогоор ослын шалтгаан, нөхцлийг тогтоохоор аймгийн Цагдаагийн газар шалгаж, Сүхбаатар аймгийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ