Согтуу жолооч хоёр хүнийн аминд хүрчээ

2016 оны 01 сарын 07-ныөдөр буюу өчигдөр Сүхбаатар дүүргийн 13-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө, Таван буудлын “Фортуна” авто сэлбэгийн дэлгүүрийн зүүн замд осол гарчээ.

Тодруулбал, амины Chevrolet Cruze маркын автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /Драгер 3.45%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 25 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогч эмэгтэй давхар биетэй байжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ