Х.Тамир, Б.Амарбаясгалан нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуулийн ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдсон хэрэг өнгөрсөн онд гарсан. Тодруулбал прокуророор ажиллаж байсан Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг өнгөрсөн онд баривчилсан бөгөөд 11 дүгээр сард батлан даалтад гаргасан билээ. Х.Тамирыг тухайн үед хар тамхи буюу “бараа”-гаа тосч авахаар хүлээж байхад нь Сайншандаас барьсан гэдэг. Түүнийг баривчлах үед түүнтэй хамт багынх нь анд Б.Амарбаясгалан гэгч байсан аж.

Харин тэднийг энэ сарын 6-нд дахин хорьж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, холбогдох хавтаст хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ