Нийслэл Харвардын ИС-тай хамтарна

Харвардын их сургуулийн Олон улсын харилцаа хариуцсан дэд захирал Проф. Марк Элиот Монгол улсад айлчилж байна. Проф. Элиот “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” ТББ буюу MHI-ийн нээлтийн ажиллагаанд оролцохоор иржээ. Энэхүү арга хэмжээний нээлт өнөөдөр 15 цагаас БСШУЯ дээр болох юм. Тэрээр энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, БСШУЯ-ны сайд Л. Гантөмөр, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л. Ламбаа нартай уулзаж Харвард Монголын хооронд гүүр болон ажиллаж байгаа MHI байгууллагаар дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Хотын захиргаа дэлхийн №1 Их сургууль Харвардын Их Сургуультай хамтран ажиллахаар болж байгаа юм. Талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа харилцан санал солилцох уулзалт зохион байгуулав.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ