Цахилгааны төлбөрөө төлөөд баримтаа аваарай

НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс улсад төлөгдөж буй НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт авах, сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бий болсон билээ. Энэ дагуу УБЦТС ТӨХК-иас цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажил хийгдэж байгаа аж. Тиймээс УБЦТС ТӨХК энэ сарын 21-ний өдрөөс эхлэн төлбөрөө төлсөн хэрэглэгчдэд төлбөрийн баримт өгч эхлэх юм байна.

Хэрэв банкинд төлбөрөө тушаавал тухайн банкнаас баримт авах боломжтой гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ