Сургалтанд хамрагдсан залуусын 80 гаруй хувь нь ажилтай болжээ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн оюутан залууст зориулсан оны анхны “Парт тайм” чиглүүлэх сургалт боллоо. Цагийн ажилхайж буй оюутан залуус болон ажил олгогчдодхэрэгцээтмэдээллийголгох зорилготой уг сургалтанд өнгөрсөн онд 5250 оюутан залуус хамрагдсанаас 80 гаруй хувь нь ажлын байранд зуучлагдсан байна.

Тэгвэл оны анхны сургалтанд 150 гаруй оюутан залуус хамрагдсан бөгөөд оюутан залуусын дийлэнх өвлийнхөө амралтаар ажил хийх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Сургалтаар цагийн ажил гэж юу болох , цагийн ажлын хөлс,ажилдаа хэрхэн хариуцлагатай ажиллах талаар мэдээ мэдээлэл өгсөн байна. Мөн Хувь хүний хөгжил,Манлайлал, Амжилтанд хүрэх дадал,Бүтээмж гэх мэт сэдвээр лекц уншдаг бөгөөд энэ удаагийн сургалтанд Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн сургалт хариуцсан мэргэжилтэн З.Отгонзаяа “ Зөв сонголт ирээдүйнбаталгаа” гэсэн сэдвээр сонирхолтой лекц танилцуулжээ.

Одоогоор Залуучуудын хөдөлмөрийн төв биржид борлуулалтын цагийн ажилтан авах захиалга эрэлттэй байгаа юм байна. Мөн судалгаа, үйлдвэрийн туслах, зар наагч, цагийн багш зэрэг цагийн ажлууд ч байдаг аж.

Тус сургалт нь МЗХ-ны Залуус танхимд 7 хоног бүрийн Пүрэв гаригт 13 цагаас үнэ төлбөргүй зохион байгуулагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ