Жолооны эрх сэргээх шалгалт цахимжлаа

Жолооны эрх сэргээх шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн цахим хэлбэрт шилжүүлжээ. Тиймээс энэ сарын 6-ны өдрөөс эхлэн шалгалтыг цахимаар авдаг болсныг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулан 40 хүний багтаамжтай, сургалт болон цахим шалгалт авах боломжтой болгон тоноглосон байна. Ингэснээр жолооны эрх сэргээх шалгалт өгсөн хүн шалгалтын дүнгээ шууд үзэх боломжтой боллоо.
Одоогийн шалгалтын системд тестээр шалгалт авах аргыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох муу тал үүсэх сөрөг нөлөөтэй байдаг.
Иймд эрх сэргээх шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн цахим хэлбэрт шилжүүлэх компьютерт суурилуулсан програм хангамжийн тусламжтайгаар электрон хэлбэрээр авах нь тодорхой хугацаанд үнэн зөв бөглөснөөс хамааран төв компьютер болон шалгуулагчид тэр даруй “тэнцсэн” эсэх мэдээлэл гарснаар өнөөгийн арга барилыг шууд халах боломжийг бүрдүүлэх төдийгүй илүү нээлттэй, ил тод, шударга байх нөхцөлийг ч хангах юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ