Өндөр настныг дээрэмдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна
Нийслэлийн БГД-ийн 15 хорооны 24 дүгээр байранд 20-25 орчим насны гурван залуу өчигдөр орой буюу 2016 оны нэгдүгээр сарын 07-ны орой 22 цагт өндөр настан эмэгтэйг дээрэмдэж зугтаасан хэрэг гарлаа.
Тэд настанг гэрийнхээ байрны цахилгаан шатанд орох үед нь дээрэмдэж, улмаар шатны уруу чирэн гар, хөлийг нь бэртээжээ. Уг хэрэг тухайн байрны орцны камерт бичигдэн үлдсэн бөгөөд эдгээр залуусыг одоо эрэн сурвалжилж байгаа юм.
Хохирогч гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүний биеийн биеийн байдал тааруу байгаа гэнэ.
Дээрх танхай этгээдүүдийг таньж мэдэх, харсан үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагад болон 88084113 дугаарын утсаар мэдээлэл өгнө үү. Хэргийг БГД-ийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ