Н.Ариунболд өөрийгөө АТГ шалгуулах хүсэлт гаргалаа

ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлт гаргалаа. Учир нь “Хүнсчдийн холбоо”, “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-оос ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга авлигал авч хоёр компанид давуу эрх олгосон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болсон. Тиймээс гурилын квот олгох үйл ажиллагаа ямар үе шаттайгаар явагдсан болохыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болжээ. Манай улсын хувьд энэ жил 40.300 тонн гурил импортоор оруулж ирэхээр болж нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад 78 аж ахуй нэгж хүсэлт гаргаснаас Хүнсний тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмыг харгалзаж 65 байгууллагад гурил импортлох зөвшөөрөл олгожээ. Тодруулбал, тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн байдал, үйлдвэрлэлийн хүчин чадал, туршлага зэрэг дээр үндэслэж шийдвэр гаргасан байна. “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-ны зүгээс 20 мянган тонн улаан буудайн гурил импортлох зөвшөөрөл хүссэн боловч санхүүгийн чадамжийн хувьд шаардлага хангаагүй аж. Харин “Өег”, “Алейка импекс” компаниудын хувьд хүнсний жижиг үйлдвэрүүдэд импортын гурилаа нийлүүлдэг болохыг харгалзаж 7000 тонн гурил импортлох зөвшөөрөл олгожээ. Тодруулбал,“Өег”компани гэхэд 40 орчим, “Алейка импекс” 20 гаруй жижиг хүнсний үйлдвэрүүдэд импортоор оруулж ирсэн гурилныхаа 80 гаруй хувийг нийлүүлдэг. Үлдсэн хувийг зах зээлд борлуулдаг байна. Дашрамд дурьдахад, хэвийн явагдаж байгаа төрийн үйл ажиллагаандэнэ мэтээр алдагдуулж өөрсдийн эрх ашгийн төлөө худал мэдээлэл тараах нь сүүлийн үед ихэссэн бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ