Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадам энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл явагдана. Өвлийн спортын 2, зуны спортын 16 төрлөөр явагдах наадмын уралдаан тэмцээнүүд эхэллээ.
Өнөөдөр XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй 2016 оны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ.
Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн хөтөлбөр
10:00 - 14:00 Урьдчилсан барилдаан
Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг
15:00 - 15:30 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
16:00 - 16:30 Нээлтийн ажиллагаа
16:30 - 20:00 Хагас шигшээ барилдаан /Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/
Тэмцээнийг NTV, Сүлд телевизүүд шууд дамжуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ