Хавар-зуны загвар 20162016

Монголын дизайнер Б.Баасандэлгэр "Mercedes-Benz Kiev Fashion Days 2016" шоунд оролцжээ. Тиймээс энэ удаад бид түүний загварын цомгийг үзүүлж байна.
Б.Баасандэлгэр- Монголын дизайнер 2014 онд Италийн Туран хотод анх өөрийн брэндийг бий болгосон юм. Хүүхэд байхаасаа л тэрээр урлаг, загварыг сонирхон уйгагүй хөдөлмөрөөрөө өөрийн дадлыг хөгжүүлж байжээ. Загвар зохион бүтээгч маань олон улсын болон 2013 оны “MittelModa” загварын уралдаан тэмцээнд шилдэг 25-д шалгарч байв. Түүнчлэн Миланд болсон “Reincarnated Spirits” /Хутагтын сүнснүүд/ шоунд эрэгтэйчүүдийн авангард цомгоо үзүүлсэн юм.
2014 онд Б.Баасандэлгэрийн брэнд болох намар, өвлийн “Дээлтэй Монгол” коллекци “Reincarnated Spirits”-ийн топ 50-д шалгарчээ.
“Хавар-зун 2016” коллекцийн тухай
Б.Баасандэлгэрийн коллекцийн гол сэдэв нь 100 жилийн тэртээ Төв Азид амьдарч байсан нүүдэлчдийн гайхамшигт хувцас юм.
Дэлхийн даяаршил зөвхөн хүмүүсийн амьдралд төдийгүй загварын хөгжилд нөлөөлж, янз бүрийн ард түмний өвийг хадгалан хөгжиж ирсэн түүхтэй. Уламжлалт үндэсний хэв маяг устах дөхсөн өнөө үед “Баасандэлгэр” брэнд нь монголын үндэсний хэв маягийг орчин үетэй хослуулахыг эрмэлзсэн нь харагдаж байна.
Б.Баасандэлгэр “Хавар-Зун 2016”












Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ