Зөв амьдрах ухаан ТББ-ынхан өрөө нэхэж жагсана

Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон тус байгууллагад амьдардаг 70 гаруй иргэд өнөөдөр 11 цагаас Чингисийн талбайд жагсах гэнэ.

Тэд НЗДТГ-аас гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тус төвд Нийслэлээс хүлээлгэн өгсөн иргэдийн олгогдоогүй үлдсэн хоол хүнс, түлээ нүүрсний зардлыг, 12 цагт БСШУЯамны үүдэнд БСШУЯамнаас Төв аймгийн Зуунмод сумын 5-р багт баригдсан 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлийн хөлсөө нэхэмжлэх жагсаалыг зохион байгуулахаар холбогдох байгууллагуудаас албан ёсоор зөвшөөрөл авчээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ