Өнөөдөр “Баярлалаа” гэж хэлэх олон улсын өдөр

Нэгдүгээр сарын 11-нийг жилийн хамгийн “эелдэг” тэмдэглэлт өдрийн нэг хэмээн хэлвэл хэтрүүлэл болохгүй. Юу гэвэл, энэ өдөр “Баярлалаа” гэж хэлэх олон улсын өдрийг (International Thank You Day) тэмдэглэдэг юм.

Эелдэг ааш зан хичнээн ач холбогдолтой, өдөр бүр ийм байх ёстойг бид бүхэн маш сайн ойлгодог ч, энэ үгийн утгыг сайтар ухаж бодолгүйгээр зүгээр л талархалаа илэрхийлдэг. Гэвч талархалын үг ид шидийн гэлтэй байдаг бөгөөд энэ үгийн туслалцаатайгаар хүмүүс бие биедээ баяр хөөр бэлэглэж, сэтгэл санааны эерэг хөөрлөө бусдад мэдрүүлдэг бөгөөд ингэхгүй бол бидний амьдрал нэг л уйтгартай, баргар байхсан билээ.

Очсон тухайн орны хэлээр өвөрмөц аялагатай хэлсэн “баярлалаа” гэдэг үг түргэн шуурхай, чанартай үйлчилж, айван тайван, ая тухтай амрах боломжийг нэмэгдүүлдэг гэж аялал жуулчлалын олон хөтөч номд бичсэн байдаг нь жирийн хэрэг биш ээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ