Өргөдлийн байнгын хорооны даргад Ж.Батзанданг дэвшүүлнэ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Өргөдлийн байнгын хорооны даргын томилгооны асуудлыг хэлэлцжээ. Тус бүлгээс тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилоход санал нэгдсэн байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ