С.Баяр өөрийгөө хувилуулах санал өгсөн үү

Хүнийг эд эсээр нь клоны аргаар хувилан авч бүтээдэг дэлхийд алдартай эрдэмтдийн нэг Б.Брижитэд нэгэн монгол хүн өөрийгөө хувилуулах санал өгсөн тухай "Өөрийгөө хувилуулах санал өгсөн монгол хэн бэ" нийтлэлийг бид өмнө нь гаргаж байсан.
Тэгвэл тэр монгол хүн хэн болох талаар бидний бэлдсэн мэдээлэл олон уншигчийн сонирхол татав. Тэд ч саналаа харамгүй хуваалцлаа. Тэр хүн чухам хэн болох нь уг нь тийм чухал биш ч, хамгийн чинээлэг, эрх мэдэл бүхий хүн гэдэг нь тийнхүү анхаарал татаа биз ээ.
Машид нууцын ангилалтай энэ асуудлыг бид байтугай нь мэдэх боломжгүй нь ойлгомжтой. Дэлхийн нууцыг яалтай ч билээ. Гэхдээ таамаглах хийгээд бяцхан хардахад гэмгүй л дээ.
Ямар гарзтай юм биш. Одоо уншигчдынхаа саналд бүгдээрээ анализ хийе. Хамгийн баян, эрх мэдэлтэй хүний жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан, одоо “аав”-ынд буй Н.Энхбаяр тэргүүлжээ. Н.Энхбаяр эрх мэдэлтэй байсан уу гэвэл байсан.
Хамгийн баян нь мөн үү гэдэг эргэлзээтэй. Бүхний танил, үндэсний цөөн баячуудын чансаанд хүрэхгүй нь лав. Тэгээд ч түүнд тэгэх шаардлага байхгүй. Одоо өөрийгөө яая гэж байгаа хүнээс тэр тэнгэрийн од шиг хол юм. Жагсаалын хоёрт “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ зогсчээ.
Хөрөнгөөрөө монголдоо номер нэг нь үнэн л дээ. УИХ-ын гишүүний албан тушаалыг нь эрх мэдэлтэй гэхэд хаашаа ч юм. Ёстой жулдах байлгүй. Тэгээд ч эрүүл саруул, харьцангуй залуу хүн өөрийгөө “ихэрлүүлэх” шаардлага байхгүй санагдана.
Хамгийн магадлалтай байж болох хүний нэгээр Ерөнхий сайд асан С.Баяр нэрлэгджээ. С.Баяр эрх мэдэлтэй байсан уу гэвэл байсан. Хөрөнгөтэй юу гэвэл хөрөнгөлөг. Биеийн эрүүл мэндийн асуудалтай нь ч үнэн. Бүгд мэднэ.
Америкт амьдардаг болохоор тэдэнтэй холбогдох, мэдээлэл авахад хамгийн ойр хүн гэсэн нь ч дөхнө. Энэ бол манайд ирүүлсэн уншигчдын санал гэдгийг харин бүү мартаарай. Гэхдээ л бас биш санагдана. Тэр цөлх хүн тийм юманд санаархахгүй байлгүй дээ.
Хийдгээ хийчихсэн, өдий насны эр хүнд нарийндаа тийм ч сонин юм бас биш л дээ. Тэгэхээр тэр мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхэм хэн болж таарах вэ? Асуудал асуудлаараа, асуулт асуултаараа үлдсэн нь бараг дээр байх аа.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ