Нэгмөсөн мартах хэрэгтэй 10 зуршил

Бөөр бол хүний биеийн нэн чухал эрхтний нэгэнд тооцогддог хос эрхтэн. Цусыг элдэв хорт бодис, микроб болон халдвараас цэвэрлэх амаргүй үүргийг энэ органик шүүлтүүр гүйцэтгэдэг юм. Бөөр нь биеийн ус-давсны тэнцвэрт байдал, цусны даралт болон цусны улаан бөөмийн хэмжээг бас зохицуулна. Гэтэл бид харамсалтай нь энэ эрхтний үйл ажиллагааг дутуу үнэлдэг... Бид өөрсдөө бөөрөө балладаг!
Бидний олонхи нь эдгээр буруу зуршлыг мэддэг мөртлөө, үүний хор хөнөөлийн тухай огтхон ч боддоггүй. Тиймээс элдэв өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд эдгээр зуршлыг мартацгаая, юу гэвэл бөөр эрүүл бол хүн эрүүл байдаг.
Бидний бөөрөө балладаг аргууд
Согтууруулах ундаа, тамхи хэрэглэх
Тамхи татаж, архи уух нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөгийг аль эрт, өч төчнөөн удаа нотлосон байдаг. Энэ хортзуршил бөөрний үйл ажиллагааг муутгаж, улмаар биед орсон их хэмжээний хорт бодисыг бөөр гадагшлуулж хүчирдэггүй. Иймд ээлжит янжуур юмуу лонх шар айраг руу гар сунгах тэр агшинд энэ тухай сайтар бод...
Нойр дутуу байх
Учир нь чухамхүү шөнө бөөрний эд эс шинэчлэгддэг. Хэрвээ та байнга дутуу нойртой байдаг бол, энэ үйл явц бүрэн явагдахгүй, тиймээс энэ эрхтний үйл ажиллагаа удахгүй алдагдаж мэднэ.
Кофеинийг их хэмжээгээр хэрэглэх
Та яагаад унтаж чадахгүй байна... Кофе болон янз бүрийн согтууруулах ундаанд агуулагддаг кофеин нь их хэмжээтэй бол, нийт бие махбодид, ялангуяа бөрөнд хортой. Кофеин нь шээс хүчтэй хөөж, бие махбодийг усгүйжүүлж, бөөрийг хоосон ажиллахад хүргэн, улмаар энэ эрхтэнд нэмэлт ачаалал өгдөг.
Идэвхигүй аж төрөх
Ялангуяа суугаа ажлын нөхцөлд бөөрөнд зогсонги үзэгдлүүд байнга үүсдэг. Цусны зөв эргэлтийг сэргээхийн тулд цаг тутамд биеийн чилээг гаргах юмуу дасгал хийж бай. Дасгал тогтмол хийх нь бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлнэ.
В6 аминдэм дутагдах
Бөөрийг маш сайн ажилладаг байлгахын тулд өдөр бүр дунджаар 1,3 миллилитр В6 аминдэм хэрэглэх шаардлагатай. Энэ амин дэм нь шувуу, загасны мах, төмс болон нимбэглэг жимснээс бусад олон жимс жимсгэнд агуулагддаг юм.
Давсагаа цаг тухайд нь суллахгүй байх
Давсагандаа байнга шээс хураах нь бөөрний дутмагшилд болон шээсээ барьж чадахгүй байхад хүргэж мэднэ. Тиймээс шээс хүрмэгц л шээж байх хэрэгтэй.
Давс хэт их хэрэглэх
Хүний хувьд хоолны давс нь натрийн үндсэн эх сурвалж юм. Гэвч хэрвээ та хэт их давс хэрэглэдэг бол, ус-давсны солилцоог зохицуулагч гол эрхтэн болох таны бөөр өөрийн гүйцэтгэдэх ажлаа хүчрэхгүй байж мэднэ. Насанд хүрсэн хүний хувьд давсны хоногийн хэмжээ нь 5-6 грамм юм. Зөвлөхөд, хоолондоо давс бага хий, тэгвэл та удахгүй үүнд түргэн дасч, түүний амтыг илүү сайн мэдрэх болно.
Бодлогогүйгээр хоолны дэг барих
Бие махбодид өөхийг шатаадаг хоолны дэг барих аргууд нь бөөрийг угтаа нүцэглэж, хамгаалалтгүй болгодог юм. Ингэснээр бөөр давхар цохилт авч, тодруулвал нэг талаас, цусыг шүүхдээ тэнцвэрт байдлыг нь алдагдуулж, нөгөө талаас, ашигтай бодисуудыг ч авдаггүй юм.
Уураг илүүдэх
Уураг нь өөх шиг бие махбодид хуримтлагдаж чаддаггүй. Тиймээс бүх илүүдэл уураг болон түүний задралаас үүссэн бүтээгдэхүүнүүд нь бөөрөнд ирэх ачааллыг бас ихэсгэдэг. Харин хэрвээ бөөр бодисын солилцооны эдгээр бүтээгдэхүүнийг биеэс зайлуулж хүчрэхгүй бол, бөөрөнд чулуу үүсч мэднэ.
Хангалттай хэмжээний ус уухгүй байх
Бусад бүх эрхтний адил бөөрийг зөв ажиллуулахын тулд хангалттай хэмжээний уус уух шаардлагатай. Ус нь угтаа бие махбодиос бүхий л элдэв хорыг угаан гадагшлуулдаг юм.

Ийнхүү таны бөөрний эрүүл мэнд таны гарт байна! Эдгээр хортой зуршлаас салвал, та биеэ хавьгүй эрүүл саруул байгааг мэдрэхболно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ