Кейт Миддлтон дахин бие давхар болсон уу

“Life&Style” сэтгүүл хунтайж Уильямаас сонсоогүй баймаар гэж бодмоор, гэнэтийн мэдээ нийтлэжээ. Кембрижийн гүнж удахгүй гурав дахь удаагаа төрнө гэдгийг сэтгүүлчийн мэдээлэгч нар олж мэдсэн байна.

Кейт Миддлтон дахин жирэмсэн болсон ч, одоогоор эрт байгаа учир, энэ нь тодорхой харагдахгүй байна гэж “Life&Style” сэтгүүлд бичжээ. “Кейт, Уильям хоёр олон хүүхэдтэй болохыг байнга хүсдэг байсан ч, тун удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөж авах юм хэмээн бодож байгаагүй” хэмээн учрыг мэдэх хүний хэлснийг сэтгүүл иш татан дурдсан байна. Одоо Кембрижийн хунтайж, гүнж хоёр ойтой Жорж хүү, долоон сартай Шерлотта гэдэг охинтой юм.

Энд дурдахад, шинэ он гараад хүү Жорж нь цэцэрлэгт явах болжээ. Букингемийн ордноос энэ тухай албан ёсоор зарласан бөгөөд харин хүү шинэ орчинд хэрхэн дасч байгаагзургууд сүлжээнд саяхан тавигдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ