Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэнд ял оноолоо

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мансууруулах бодистой холбоотой эрүүгийн хэргийг шүүх хурал өчигдөр боллоо.

Тус хуралдаанаар “мөсний хатан хаан” хочит С.Баярмаа болон түүнд бараа нийлүүлдэг байсан Х.Мөнх-Эрдэнэ нарын хэргийг хэлэлцэв. Шүүхээс С.Баярмааг мансууруулах төрлийн бодис удаа дараа олж авч, хилээр гаргаж, бусдад худалдаалсан гэх үндэслэлээр түүнд 10 жилийн хорих ял оноожээ. Харин Х.Мөнх-Эрдэнэ нь Өршөөлийн хуульд хамрагдаж байсан, тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон тул түүнд хоёр жил хорих ял ногдуулсан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ