90 настай эмээ танд зөвлөж байна

Регина Бретт бол аз жаргалтай байхын тулд хэрхэн амьдрах хэрэгтэйг 45 насандаа ойлгосон эмэгтэй. Ингэснээр тэр бас 45 жил амьд явж, 90 насандаа бие тэнхлүүн, гайхалтай сайхан харагдаж байна.

Энэ ухаалаг эмэгтэйн хэлсэн үг амьдрал нь түвэгтэй байгаа бүх хүний хувьд үлгэр дууриал болж чадна. Амьдралын тухай түүний ухаалаг бодлыг сонс, энэ санаа бодол олон зүйлд таны хандах хандлагыг өөрчилж мэднэ...

90 настай эмээгийн зөвлөгөө

  1. Амьдрал адармаатай, гэсэн ч сайхан.
  2. Хэрвээ эргэлзэж байгаа бол, урагш бас нэг жаахан алхаж, цаашид юу болохыг хар.
  3. Амьдрал богинохон, үхэх нь гарцаагүй. Үзэн ядахад өөрийн амьдралыг үрэх нь утгагүй.
  4. Чамайг өвчин орооход, эцэг, эх, төрөл төрөгсөд, найз нөхөд гээдойр дотнын хүмүүс л туслаж чадна. Ажил чамд санаа тавихгүй. Хүмүүсийн харилцааг үнэл.
  5. Зээлийн картаар авсан өрөө цаг тухайд нь төлж бай.
  6. Маргаанд заавал дийлэх албагүй. Зүгээр л зөвшөөр, эсвэл бүү зөвшөөр, ингэх нь чиний эрх.
  7. Хэрвээ уйлмаар байвал, дотнын хүнийхээ хамт уйл. Найз нөхөртэйгээ хуваалцсан шударга бус явдал бол шударга бус явдлын тал нь.
  8. Бурханд уурлаж болно, тэр чамайг яалт ч үгүй ойлгоно.
  9. Анхны цалингаасаа эхлэн тэтгэвэрт гартлаа мөнгө цааш нь хийж бай.

10. Амттаныг идэхгүй хэмээн цааргалах нь утгагүй, гэхдээ ингэх боломжтой.

11. Одоо цагт аз жаргалтай байя гэвэл, өнгөрсөнтэйгээ эвлэр.

12. Хүүхдийнхээ дэргэд уйлах нь нүгэл биш.

13. Өөрийн амьдралыг бусдынхтай бүү харьцуул! Хүний явдал далд байдаг.

14. Хэрвээ харилцаа нууц байх ёстой бол, чи түүнд оролцох хэрэггүй.

15. Бүх зүйл нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж болно. Гэхдээ Бурхан чамайг орхихгүй.

  1. Гүн амьсгал авах нь санаа бодлыг тайвшруулдаг.
  2. Ашиг тустай, гоё сайхан юмуу хөгжөөнтэй гэж хэлэх аргагүй бүхнээс харамсалгүйгээр сал.
  3. Аль ч насанд аз жаргалтай хүүхэд үеийг мэдэрч болно.
  4. Энэ яваа насандаа үнэхээр дуртай зүйлээ дага.
  5. Дараа хэрэг болно гэж юуг ч бүү хадгал. Дараа гэдэг бол чухамхүү өнөөдөр.
  6. Нас дээр гарсан хойноо гял цал хувцаслахгүйн тулд бүр одоо ганган яв.

  1. Тархи бол сексийн хамгийн чухал эрхтэн мөн.
  2. Чи аз жаргалаа өөрөө хариуцана.
  3. Ямар ч хүнд байдалд орлоо гэсэн, 5 жилийн дараа энэ нь тийм чухал байх гэж үү? хэмээн өөрөөсөө асуу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ