Өвчиндөө шаналсан Х.Намуунаа гоёж гоодохоос илүү эрүүл байхыг санууллаа
МУГЖ Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуунаа гэх энэ бүсгүй МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит уран сайхны кинонд анхлан дүрээ мөнхөлж байсан нэгэн. Түүнчлэн эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн ч гэлээ, аавынхаа найруулсан “Тагнуулч аав” кинонд чамгүй сайн тоглосноор үзэгчид түүний андахаа больсон. Хамгийн сүүлд тэрбээр “Шуугиан таригч” кинонд тоглоод авна лээ.
Өмнө нь үерхэж байсан залуугаа богино хугацаанд сольж, киноны зураг авалтын үеэс эхлэн “Mixx” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иштэй дотноссон гэгдэх Х.Намуунаа одоо бол ганц бие гунхаж яваа. Экс амрагуудаа мартан хувийн ажил, амьдралдаа анхаарч буй тэрбээр саяхан шүдээ эмчлүүлж нэлээд шаналсан гэнэ шүү.
Энэ тухайгаа цахим ертөнцийн найзууддаа сонирхуулж, шүд өвдөх зовлонг хэрхэн өөрийн биеэр туулж амссанаа бичлэг болгон хүргэжээ. Амны хаалт зүүгээд их л зовиуртай ярих түүний бичлэгт “Гоё сайхан явах яахав ээ, хамгийн гол нь эрүүл байх шүү” гэсэн үгс олонтаа сонсогдоно лээ. Загвар өмсч, фото моделийн чиглэлээр ажиллаж байсан түүнийг тун ч мэдрэмжтэй хувцасладаг сайхан бүсгүй гэлцдэг. Харин одоо түүнд гоёж гоодохоос илүү эрүүл байх нь чухал санагдсан бололтой.




Б.СОДОН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ