Тираннозавр Батаарын түр музей бэлэн болоогүй гэв

Өнөөдөр 11:00 цагт ССАЖЯ-ны Хурлын танхимд, Сүхбаатарын талбайд байгаа "Үлэг гүрвэлийн түр музей" болон жинхэнэ музейн асуудлаар тус яамны Соёлын өвийн хэлтсээс мэдээлэл хийлээ. Тэд Сүхбаатарын талбайд барьж буй Тиронназавр Батаарын байр бэлэн болоогүй байгаагаас ирэх сарын нэгэн буюу хүүхдийн баяраар олны хүртээл болгох нь хойшилсон талаар мэдээллээ. Тиронназавр Батаарын техник, аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй байгаа учраас ийм шийдвэр гаргасан бөгөөд ямартаа ч ирэх сарын 10-ныг гэхэд талбай дээр тавьж Монголчууддаа үзүүлнэ хэмээлээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ