Өмгөөлөгч Ц.Баасандоржийг сая 920 мянган төгрөгөөр дахин торгожээ


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Баасандорж өмгөөлөгчийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дахин торгожээ. Тодруулбал, түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу сая 920 мянган төгрөгөөр торгосон байна. Торгох болсон шалтгаан нь өмгөөлөгч Ц.Баасандоржийг тус дүүргийн шүүгч Х.Идэрт нөлөөлсөн гэж үзжээ. Учир нь өмгөөлөгч Ц.Баасандорж өнгөрсөн оны есдүгээр сард болсон шүүх хурлын үеэр шүүгч Х.Идэрээс татгалзаж, үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан юм. Түүний эл үйлдлийг шүүхээс шүүгчид нөлөөлсөн гэж үзэн ийнхүү торгосон аж.
Өмгөөлөгч Ц.Баасандоржийн хувьд өмнө нь хоёр ч удаа торгуулж байв. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард болсон шүүх хурлын үеэр түүнийг шүүх бүрэлдэхүүнээс татгалзсаны дараа хурлын дэг зөрчсөн гэж 768000 мянган төгрөгөөр хоёр удаа буюу сая 536 мянган төгрөгөөр торгож байсан юм.
Б.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ