Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөнө

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн 2 дугаар хороонынутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, төсөл хэрэгжүүлэгчээр “Хабул констракшн” ХХК шалгарсныг батламжиллаа. Шалгарсан компанид сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээгбатлагдсан загварын дагуу байгуулах эрх олгов. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа.

Б.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ