Ми-8 онгоцны осолд өртсөн албан хаагчид эмнэлгээс гарчээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сургалтын Ми-8 нисдэг тэрэг осолдсон харамсалтай хэрэг гарсан. Ослын улмаас нэг хүн газар дээрээ амиа алдаж, 10 алба хаагчийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчилж байсан юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тэдний нэгээс бусад нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан гэж эх сурвалж мэдээллээ. Харин нэг өвчтөн өвдөгний ясны бяцралттайгаар үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа аж.

Б.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ