С.Эрдэний эмчилгээний зардалд 130 сая төгрөг өгчээ


"Эрдэнэс Тавантолгой" компанийн Цанхийн зүүн уурхайн ажилтнуудыг өөр компани руу шилжүүлнэ гэснээс болж тус компанийн“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан. Тэрбээр хэвлэлийн бага хурал зарлаж, улмаар олон түмний нүдэн дээр өөрийгөөшатаасан юм. Улмаар түлэнхийн төвд эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон. Түүний эмчилгээний зардалд 130 сая төгрөгийг компаниас нь өгчээ.
Учир нь эл үйлдэлд тухайн компанийг буруутгаж, хэрэг гарсны дараахан тус компанийн удирдлагыг өөрчилсөн билээ.
Б.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ