Талийгаач Л.Болормаа сэтгүүлчийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна

"Монголиан Майнинг Журнал" сэтгүүлийн редактор Л.Болормаагийн амь насаа алдсан хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Тэрбээр гэртээ ганцаараа байхдаа амиа алдсан юм. Шинжээчийн дүгнэлтээр дагзны яс хугарснаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байгаа. Хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ