Машин тонодог бүлэглэлийг илрүүлэн баривчилжээ


Энэ оны эхний сард нийслэлийн цагдаагийн хэлтсүүдээс хэрэг илрүүлэлтийн талаарх ажлын тайлангаа тавьж байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс тайлан танилцуулах үеэр машин тонон хулгайлдаг бүлгийг илрүүлэн баривчилсан гэдгээ мэдээллээ. Б гэгч эрээр ахлуулсан тус бүлгийнхэн дүүргийн олон иргэдийн машиныг байнга тонодог, толь, их гэрлийг голчлон хулгайлдаг байсан нь илэрсэн байна. Машинаа тонуулж хохирсон иргэдийн гомдол ч сүүлийн саруудад нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн онд нийт 35000 гомдол ирснээс 7000 орчим нь гэмт хэргийн шинжтэй байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ