Орцонд хаягдсан охиныг ээж нь асарч байна


Шинэ оны өмнөхөн Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны аравдугаар байрны орцонд ой долоон сартай охиноо орхисон хэрэг гарсан.
Ээждээ хаягдсан охиныг нэгэн бүсгүй болж, ЭХЭМҮТ-д хүргэж өгөхөд биеийн байдал нь хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай байсан. Харин ойрын өдрүүдэд охины биеийн байдал огцом муудаж, эрчимт эмчилгээний Сэхээн амьдруулах тасагт шилжсэн байгаад охинд шаардлагатай гэсэн эмчилгээг эмнэлгийн зүгээс цаг алдалгүй хийж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Албаны эх сурвалжаас охины биеийн байдлыг тодруулахад “Охины биеийн байдал хүнд хэвээр байна. Түүнийг ээж нь эмнэлэгт сахиж, асарч байгаа. Охинд шаадлагатай эм тариа, эмчилгээг эмнэлгийн зүгээс хийж байгаа" гэсэн юм. Цагдаагийнхан эхийг олох ажиллагааг эрчимжүүлснээр эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай Д гэгчийг олсон.
Тэрбээр “Амьдрал хэцүү болохоор энэ охиныг өсгөж чадахгүй. Тиймээс орцонд унтуулж орхисон” гэдгээ мэдүүлсэн байдаг.
Тиймээс ээжид нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ