БШУЯ-аас тэтгэлгээр суралцах талаар зөвлөгөө өгнө

БШУЯ-аас оюутан залууст зориуландэлхийн шилдэг сургуулиудад тэтгэлгээр суралцахталаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр болжээ.Сүүлийн жилүүдэд манай залуучууд гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж суралцах, чанартай дээд боловсрол эзэмшихийг эрмэлзэх болсон.Гэсэн ч залуусын олонх ньсургалтын төлбөр, амьжиргааны зардлаа шууд төлөх хөрөнгө санхүүгийн боломж бололцоо хомс байдаг. Үүнийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх ньтухай зарлиг гаргасан билээ. Тэгвэл уг зарлиг дөрөв дэхжилдээ хэрэгжихэд бэлэн болжээ.

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" (THE) болон "Academic Ranking of World Universities"(ARWU) жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд элссэн оюутанд мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр заасан байдаг. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийн нэгдүгээр сарын14,28-ны 15 цагт, мөн хоёрдугаар сарын 18-ны 15:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын санд өгөх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ