БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний тухай хуулийг сайшаав

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбогдуулан хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн хуулийг сайшаалаа гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Доод танхимын гишүүд хуулийн төсөлбатлахыг бараг санал нэгтэй сайшаасан байна.418 хүн дэмжиж, хоёр хүн эсэргүүцжээ. Бүгд найрамдахнам болон ардчилсан намынхны олонхи нь баримт бичгийг дэмжсэн байна.
Төлөөлөгчдийн танхим БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг ойрын үед хэлэлцэнэ гэж Сенат дахь бүгд найрамдах намын олонхийн удирдагч Митч Макконнелл мэдэгджээ.
Хуулийн төслийг 2015 оны эхээр Конгресст өргөн барьсанч, Пхеньяны эрх баригчидустөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа нэгдүгээр сарын 6-нд зарлах хүртэлхуулийн төслийн талаар санал хураалгахаар оруулаагүй байна.
БНАСАУ ийм зэвсэгтэй гэж Умард Солонгосынудирдагч Ким Чен Ун өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлсэн юм.
БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршсаныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаагаад, хариу арга хэмжээ авахаар амласан юм. Энэ туршилт нь “зохих тогтоолуудыг зөрчсөн хэрэг” гэж Аюулгүйн Зөвлөл үзсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ