Ухаалаг хувцас 2016 оны трэнд болов
“Consumer Electronics Show (CES)” гэдэг нэрд гарсан үзэсгэлэн америкийн Лас-Вегас хотод болж өнгөрчээ.Энэ жил маш нимгэн телевизор, дохиозангаанд хариу өгдөг өвөрмөц смартфон, цаг, хөргөгчзэрэгэлектрон техникийн янз бүрийн салбарын олон шинэ бүтээгдэхүүн тавигдсан бөгөөд гэхдээпүүз, даашинз, малгай зэрэг ухаалаг хувцас энэ оны гол трэнд болох төлөвтэй байна.
Ухаалаг хувцас 2016 оны трэнд болсныг “Consumer Electronics Show” үзэсгэлэнг зохион байгуулагчид мэдэгдэв. Энэ жил Лас-Вегас хотод асар олон ийм хувцас үзүүлжээ. Жишээ нь, “Digitsole” компани ухаалаг гутлын нэн сонирхолтой гурван загварын нэгийг тавьжээ. Энэ пүүзцаг агаарын нөхцлөөс шалтгаалан хөлийг дулаацуулдаг байна.
Өөр нэг загварын гутал үдээсгүй бөгөөд гэхдээсмартфоноос өгсөн дохиогоор үдээс өөрөө “чангарч, сулардаг” аж. Түүнчлэн энэ төрлийн пүүзшатсан илчлэгийн хэмжээггаргаж чаддагаас гадна, тусгай чийдэнтэй бөгөөд элэгдлийнхээхэмжээг эзэндээ мэдээлдэг байна. Хэвлэлд бичсэнээр, ийм ухаалаг гутал ердөө 450 долларын үнэтэй ажээ.
Дээрх дүрс бичлэгт үзүүлж буй Канадын “Recon Instruments” компанийн үйлдвэрлэсэн дэлгэц бүхий пейнтболын (будагтай үрлээр бууддаг маркер хэрэглэдэг багийн тоглоом) Empire EVS ухаалаг малгай үзэгчдийн сонирхолыг ихэд татсан байна. Тулалдааны талбайн газрын зураг, багийн нөхдийн байгаа газар, сум хэрэгсэл бүхий газрын байрлал зэрэгтулааны үед чухал мэдээллийг дэлгэцэнд оруулдаг аж.Хоёр давхар шилтэй учир, малгай хөлөргөхгүй.
Энэ ухаалаг бүтээгдэхүүний өртөг болон зах зээлд гарах хугацаа одоогоор тодорхойгүй байгаа юм. Уулын цанын “Oakley Airwave” гэдэгухаалаг нүдний шилэнд мөн ийм технологи хэрэглэсэнбөгөөд уг шил 650 долларын үнэтэй аж.Гэхдээ ухаалаг дэлгэц бүхий пейнтболын малгай зах зээлд эрэлттэй байхын тулд 500 доллараас илүү үнэтэй байх ёсгүй гэж шинжээчид үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ