Орцонд хаягдсан охин таалал төгслөө

Шинэ оны өмнөхөн Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны аравдугаар байрны орцонд ой долоон сартай охиноо орхисон хэрэг гарсан.

Ээждээ хаягдсан охиныг нэгэн бүсгүй болж, ЭХЭМҮТ-д хүргэж өгөхөд биеийн байдал нь хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай байсан. Харин ойрын өдрүүдэд охины биеийн байдал огцом муудаж, эрчимт эмчилгээний Сэхээн амьдруулах тасагт шилжсэн байгаад охинд шаардлагатай гэсэн эмчилгээг эмнэлгийн зүгээс цаг алдалгүй хийж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Тэгвэл охин өчигдөр 16.40 цагийн үед таалал төгслөө. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгаас тодруулахад "Охин өчигдөр 16.40 цагийн үед нас барсан. Гэхдээ нарийн мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбарыг өглөө.

Охиныг эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай Д хаясан юм.

Тэрбээр “Амьдрал хэцүү болохоор энэ охиныг өсгөж чадахгүй. Тиймээс орцонд унтуулж орхисон” гэдгээ мэдүүлсэн байдаг.

Тиймээс ээжид нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ