Б.Батзаяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан 2015 оны аравдугаар сарын 31-ны шөнө баривчилсан.

Улмаар яллагдагчаар татан өнөөдрийг хүртэл цагдан хориод байгаа юм.Энэ хугацаанд тэрбээр өлсгөлөн зарласан. Өлсгөлөн зарласны улмаас бие нь муудсан байна. Энэ талаар өмгөөлөгчөөс нь тодруулахад “Цагдаагийн байгууллага энэ хэрэгтэй холбоотой бичиг баримтыг шалгаж дуусаад оны өмнө АТГ-т шилжүүлсэн. Тэрбээр хоригдох явцдаа удаан хугацаагаар өлсгөлөн зарласан учир хоёр бөөр нь муудсан, уушиг нь эдээлсэн. Одоогоор Цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ