Нас барсан охиныг эмчилж байсан эмч, асрагч нараас мэдүүлэг авч эхэллээ

Орцонд хаягдсан охин таалал төгссөн харамсалтай мэдээ хүн бүхний сэтгэлийг өвтгөж байна. Охиныг өнгөрсөн оны дундуур ээж нь Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 10-р байрны орцонд хаяж явсан юм. Улмаар нэгэн эмэгтэй олж, ЭХЭМҮТ-д өгч асарч тойлж, хүмүүсийг туслахыг уриалсанаар монголын нийт ард түмэн энэ охин дээр анхаарлаа хандуулаад байсан билээ. Охины биеийн байдал маш хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай дээр суурь өвчин ихтэй байсан. Хэдий ээж нь олдож өөрийн биеэрээ асарч байгаа гэсэн мэдээллийг өчигдөр хүргэсэн бол харамсалтай нь охин өчигдөр орой 16.40 цагийн орчимд нас барсан юм.
Эмчлэгч эмч нарынх нь ярьж буйгаар “Эмнэлгийн зүгээс шаардлагатай гэсэн бүх эмчилгээг хийж, охиныг хөл дээр нь босгохын төлөө эрүүл саруул болгохын төлөө хүчин зүтгэсэн. Маш их харамсаж байна” хэмээн ярьсан юм.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Охиныг асарч байсан бүсгүйчүүд болон ээж, эмч нараас цагдаа нар мэдүүлэг авч эхэлсэн. Мэдүүлгийн дараа нэгдсэн хэвлэлийн хурал хийнэ" хэмээн хэлсэн юм.
Түүнчлэн охины ээжид Эрүүгийн хуулийн тусгай 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ