Шаардлагагүй бол хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхаарууллаа


Авто тээврийн үндэсний төвөөс нийт иргэдэд болон жолооч нарт хандан сэрэмжлүүлэг гаргажээ.
Сэрэмжлүүлэгт "Увс, Завханы нутаг, Дархадын хотгор, Яармаг, Сонгино, гол нуурын ай сав газраар -45 хүртэл,Улаанбаатар хот дотор -35 хэм хүртэл цаашлаад -40 хүртэл хүйтэрч болзошгүй байна. Тийм учраас жолооч нар шатах тослох материалын нөөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангуулж замд гарах, мал аж ахуй эрхэлдэг иргэд, малчид малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэх, малаа аль болохоор ойр бэлчээх, дулаан хувцаслахыг сануулж байна" гэжээ.
Түүнчлэн, иргэд онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх зэргээр осголт хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулав.
Мөн өглөө оройд манан их татсанаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул замын нөхцлийг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож хөдөлгөөнд оролцоно уу хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ