"Тэнүүн Огоо" ХХК-ын жолооч настай эмээг унагаж гэмтээлээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 13-нд буюу өчигдөр нийт 340 дуудлага мэдээлэл иржээ. Эдгээр дуудлагын 286 нь зам тээврийн ослын дуудлага байсан байна.

Тухайлбал Хөдөлгөөний аюулгүй байдлын алдагдуулж, журмыг зөрчсөн зургааг хэрэг бүртгэгдэж, зургаан хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Явган зорчигч дөрөв, автомашинд зорчиж явсан хоёр зорчигч гэмтжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гараагүй байна.

Мөн СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Хархорин захын автобусны буудалд “Тэнүүн огоо” ХХК-ны H.Aerocity маркийн автобусны жолооч Э нь зорчигч 76 настай эмэгтэй У-г унагаж гэмтээсэн аж.

Хөдөө орон нутагт Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Оюутолгой явах 30 километрийн сайжруулсан шороон замд T.Prius маркийн Ч жолоочтой авто машин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Ч нас барж хоёр хүн гэмтсэн хэрэг гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ