"Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн үйлчилгээний жагсаалт

“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Тустөвийг энэ сарын 4-ний өдрөөс туршилтаар Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бол өнөөдөр албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга Нийслэлийн хүрээнд хийж гүйцэтгэж байгаа олон талт ажлуудыг дурдсан бөгөөд тус төвийг нээснээр иргэн төвтэй, нээлттэй төрийн үйлчилгээ бий болж, иргэд Улаанбаатар хотын тухай мэдээллийг шуурхай хялбар авдаг болох төдийгүй албан хаагчдын ажлын байран дахь ашиг сонирхлын зөрчил, эрсдлийг бууруулах арга хэмжээ болж байгаа ажил гэдгийг онцолсон юм.

Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл хуран цугласан олонтой мэндчилж, Ерөнхий сайдыг хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүллээ. Ингээд тус төвийн үйлчилгээний талаар тодорхой тайлбар өгсөн юм.Тэрээр хэлэхдээ “Зарим иргэд үйлчилгээ аваад нэлээд цочирдож байна гэнэ. Өөрөөр хэлбэл, найман нэрийн барааны үйлчилгээ эрхлэх эрхийг цонхон дээр сууж байгаа ажилтан Б.Бадрал даргын гарын үсэгтэй нь шууд олгоод явуулчихаж. Гэтэл үйлчлүүлэгч “ингээд болоо юм уу” гээд босч чадахгүй суугаад байна гэнэ. Тэгэхээр энэ мэтээр шууд цонхон дээрээсээ буюу теллерээс үйлчилгээгээ аваад шийдүүлэх боломжтой 80 гаруй үйлчилгээ байна.” гэв.

Тус төвөөс үзүүлэх үйлчилгээг гурван төрөлд хуваажээ. Ногоон өнгө бүхий хуудсыг бөглөсөн иргэн шууд буюу газар дээр нь үйлчилгээгээ авах юм. Харин шар өнгөтэй нь богино хугацаанд буюу нэг хоногт үзүүлэх үйлчилгээ. Улаан өнгөтэй хуудас бөглөх бол уг үйлчилгээг урт хугацаанд буюу 2-30 хоногт шийдвэрлэнэ гэсэн ангилалтай аж. Энэ бүхнийг төвийн лавлагаа, мэдээллийн ажилтан иргэдэд тайлбарлаж өгч ажиллаж байгаа юм.

Мөн Хотын захирагч энэ бүгдийг тайлбарлаад “Ерөнхий сайд биднээс шаардаж байна. Одоо улааныгаа багасгаарай гэж. Ер нь улааныг маш бага болгоноо.... Төрийн үйлчилгээг худалдааны үйлчилгээтэй өрсөлдүүлнэ гэсэн бодолтойгоор бид төрийн үйлчилгээний төвөө худалдааны төвийн дэргэд байгуулж байгаа юм” гэдгийг онцолж байв. Ингээд эцэст нь “Э.Бат-Үүлийг дэлгүүрээр ороход хэн ч тоохгүй бол бид зорьсондоо хүрсэн гэж тооцно” гэдгээ илэрхийллээ.

Ингээд нээлтийн тууз хайчлах ёслолын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлэв. Тэрээр тус танхимд хуран цугласан нийслэлчүүддээ нартай сайхан өдрийн мэндийг хүргэлээ. Төрийн үйлчилгээг иргэд, ААН-үүддээ ойртуулах нь ямар ч Засгийн газрын тэргүүн зорилтын нэг байдаг хэмээн үгээ эхлүүлж, энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн нийслэлийн удирдлагууд, албан хаагчид, хувийн хэвшлийнхэн болон олон улсын байгууллагынханд талархал илэрхийлэв. Тэрээр “Өнөөдөр төрийн үйлчилгээнд цоо шинэ соёл нэвтэрч, цоо шинэ хандлага бий болж байна гэсэн үг. Бидний олон жил мөрөөдсөн ажил маань биелж байгаад сэтгэл их өндөр байна. Бид энэхүү ажлын араас нь залгуулаад манай 167 төрийн байгууллага, яам, агентлагуудаас үзүүлдэг ийм үйлчилгээг цахим хэлбэрээр нийслэлийнхээ үйл ажиллагаатай нэгтгэнэ. Тэгэхээр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв маань Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болон өргөжих байх гэж бодож байна. Мөн хотоос хүрээгээ тэлж 21 аймагт дэлгэрээсэй гэж хүсч байна.... Бид шинэ он гарсаар хоёрхон долоо хоногийн дотор олон ажлын ард гарч чадлаа. Ингээд хурдан, тэгш, нээлттэй гэсэн зарчмаараа амжилттай ажиллахыг хүсье”гэлээ.

Ийнхүү нээлтийн тууз хайчлах ёслол болсон юм. Албанёсны нээлтийн үйл ажиллагааг “Улаанбаатарын магтаал”-аар өндөрлүүлэв.

Сонирхуулахад тус төвийн анхны үйлчлүүлэгчээр нийслэлийн ХУД-ийн III хорооны иргэн н.Мөнхзул тодорсон бөгөөд түүнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дурсгалын зүйл гардуулсан юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нь нэг удаад 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэд саатуулах өрөөтэй. Мөн нотариат, кафе зэргийг байгуулжээ. Анх нээгдсэн өдрөөсөө хойш нийт 5700 иргэн үйлчлүүлснээс өчигдөр гэхэд 1800 орчим тооны иргэд үйлчлүүлжээ. Иргэдийн зүгээс одоогоор санал, гомдол, шүүмж ирээгүй байна.

Тус төвийн үйл ажиллагааны талаар иргэд ам сайтай байлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэн Ч.Мөнхжаргал “Би автобусныхаа картыг гээчихсэн юм. Тэрийгээ авах гээд энд ирсэн чинь нээлтэнд нь таарлаа. Сэтгэлд нийцсэн сайхан үйлчилгээ болжээ. Юу л авъя гэнэ, бүхий л юмыг өгчих юм байна. Миний хувьд богино хугацаанд нэг газраасаа бүх юмаа бүтээчихлээ. Банк нь ч энэ дотор байна. Гараад л автобусандаа суучихна. Эхлээд заалаа яаж олох юм бол гэж бодож байтал угтахаасаа эхлээд эелдэг харьцаатай, бүгдийг заагаад өгчихдөг юм байна. Баярлалаа” гэж бидэнд сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн өөртөө үйлчлэх өрөөтэй танилцаж яваа иргэд энэхүү төвийн үйл ажиллагааны талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. “Бид татварын хөнгөлөлтийн цэнхэр дэвтэр авсан юм. Урьд нь бол хороогоор яваад нааш цааш явах байсан байх, мэдэхгүй юм. Ямартай ч эндээс шууд л авчихлаа. Хамгийн гол нь дүүрэг харгалзахгүй үйлчилж байгаа нь их чухал байна. Бүх юм нэг дор, хүүхэд саатуулах өрөө хүртэл байна энд.” хэмээн О.Болор-Эрдэнэ ярьлаа.

Тус төвийн ажиллах цагийн хуваарийн хувьд, ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм байна. Энэхүү үйл ажиллагааны бас нэгэн давуу тал бол төр, нийслэлийн ажлын ачааллыг тодорхой хэмжээгээр хөнгөвчилж байгаад оршиж байна. Түүнчлэн Цахим уулзалтын өрөөнөөс шууд Хотын захирагчтай ч холбогдож асуудлаа шийдүүлэх боломжтой юм байна.

Эхний ээлжинд үйл ажиллагаагаа ийнхүү нээж буй тус төвөөс иргэд 25 байгууллагын 233 төрлийн үйлчилгээг шуурхай хүлээн авч, хуулийн хугацаанд асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

-Захирагчийн ажлын алба

-Улаанбаатар Дулаан сулжээ ТӨХК

-Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

-Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК

-Ус сувгийн удирдах газар

-Нийслэлийн Архивын газар

-Нийслийн Аялал жуулчлалын газар

-Нийслэлийн Агаарын чанарын алба

-Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар

-Нийслэлийн Боловсролын газар

-Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

-Нийслэлийн Өмчийн харилцааны газар

-Нийслэлийн Улсын бүртгэлийн газар

-Нийслэлийн Нийгмийн даатгалын газар

-Нийслэлийн Хөдөлмөрийн газар

-Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар

-Нийслэлийн Авто замын газар

-Нийслэлийн Татварын газар

-Нийслэлийн Эрүүл мэндийн газар

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар

-Нийслэлийн Соёл, урлагийн газар

-Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар

-Нийслэлийн Онцгой байдлын газар

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж буй үйлчилгээний жагсаалт

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВӨӨС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Д/д Байгууллага Үйлчилгээний төрөл Үйлчилгээний нэр
1 1 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах
2 2 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах
3 3 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Лавлагаа, мэдээлэл өгөх
4 4 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
5 5 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
6 6 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
7 7 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Жуулчин тээврийн автобусыг улсын дугаарын хягзгаарлалтаас чөлөөлөх, зөвшөөрөл олгох
8 8 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Караоке ажиллуулах зөвшөөрөл олгох
9 9 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Диско үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох
10 10 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Цэнгээнт бүжгийн төрлүүдээр үйлчлэх зөвшөөрөл олгох
11 11 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Тайчих үзүүлбэр үзүүлэх зөвшөөрөл олгох
12 12 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Дэлгэцийн болон бүх төрлийн кино үзвэрийн газруудын зөвшөөрөл олгох
13 13 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Соёл урлагийн мэргэжлийн /дуу, хөгжим, бүжиг, драм, цирк г.м/ төлбөрт сургалтын зөвшөөрөл олгох
14 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Орчны агаарт хэмжилт хийх
15 15 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Авто тээврийн хэрэгслийн утааны хийн хэмжилт
16 16 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Зуух болон хаягдал утааны хийн хэмжилт
17 17 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Хаягдал түлшний утааны хэмжилт хийх
18 18 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Гал түймэр гарсан тухай акт гаргах
19 19 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Аж, ахуйн нэгж байгууллага иргэдийн барилга байгууламжид галын дүгнэлт олгох
20 20 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Галын аюултай объектод галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгох
21 21 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Барилгын зураг төслийг хянаж байцаагчийн дүгнэлт гаргах
22 22 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Архины үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах
23 23 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Тамхины үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах
24 1 Захирагчийн ажлын алба Шуурхай үзүүлэх үйлчилгээ Улирлын түр үйлчилгээнд спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох
25 2 Захирагчийн ажлын алба Шуурхай үзүүлэх үйлчилгээ Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг шинээр олгох
26 3 Захирагчийн ажлын алба Шуурхай үзүүлэх үйлчилгээ Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг сунгах
27 4 Захирагчийн ажлын алба Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг эрх сэргээх
28 5 Захирагчийн ажлын алба Шуурхай үзүүлэх үйлчилгээ Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох
29 6 Захирагчийн ажлын алба Шуурхай үзүүлэх үйлчилгээ Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах
30 7 Захирагчийн ажлын алба Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сэргээх
31 8 Захирагчийн ажлын алба Шуурхай үзүүлэх үйлчилгээ Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох
32 9 Захирагчийн ажлын алба Шуурхай үзүүлэх үйлчилгээ Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл сунгах
33 10 Захирагчийн ажлын алба Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл эрх сэргээх
34 11 Захирагчийн ажлын алба Шуурхай үзүүлэх үйлчилгээ Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох
35 12 Захирагчийн ажлын алба Шуурхай үзүүлэх үйлчилгээ Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах
36 13 Захирагчийн ажлын алба Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сэргээх
37 14 Захирагчийн ажлын алба Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ “0” тоот эзэмших эрхийн бичиг олгох
38 15 Захирагчийн ажлын алба Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Эзэмшигч нас барсан “0” тоотын эрхийн бичгийг шилжүүлэх
39 16 Захирагчийн ажлын алба Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Нэр шилжүүлсэн “0” тоотын эрхийн бичиг олгох
40 17 Захирагчийн ажлын алба Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Үрэгдүүлсэн “0” тоотын эрхийн бичиг дахин олгох
41 1 Нийслэлийн Авто замын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Авто зам сэтлэх зөвшөөрөл олгох
42 2 Нийслэлийн Авто замын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Авто замд орц гарц шинээр гаргах
43 3 Нийслэлийн Авто замын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Инженерийн шугам сүлжээний зураг төсөлтэй зөвшилцөх
44 1 Нийслэлийн Архивын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Акт дүгнэлтийн лавлагаа олгох
45 2 Нийслэлийн Архивын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Ажилласан жилийг тодорхойлох лавлагаа олгох
46 3 Нийслэлийн Архивын газар Богино хугацаанд үзүүлэх үйлчилгээ Архитектур төлөвлөлтийн даалгаврын лавлагаа олгох
47 4 Нийслэлийн Архивын газар Богино хугацаанд үзүүлэх үйлчилгээ Банк санхүүгийн лавлагаа олгох
48 5 Нийслэлийн Архивын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын лавлагаа олгох
49 6 Нийслэлийн Архивын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Нас барагсдын бүртгэлийн лавлагаа олгох
50 7 Нийслэлийн Архивын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Нотариатын лавлагаа олгох
51 8 Нийслэлийн Архивын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Орон нутгаас шилжиж ирсэн тухай лавлагаа олгох
52 9 Нийслэлийн Архивын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа олгох
53 10 Нийслэлийн Архивын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Орон сууцны зориулалт өөрчилсөн тухай лавлагаа олгох
54 11 Нийслэлийн Архивын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Өмч хувьчлалын тухай лавлагаа олгох
55 12 Нийслэлийн Архивын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Худалдан авах ажиллагаатай холбогдох лавлагаа олгох
56 13 Нийслэлийн Архивын газар Богино хугацаанд үзүүлэх үйлчилгээ Хурлын тэмдэглэлийн лавлагаа олгох
57 14 Нийслэлийн Архивын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Тогтоол захирамжийн лавлагаа олгох
58 15 Нийслэлийн Архивын газар Богино хугацаанд үзүүлэх үйлчилгээ Цагаатгалын лавлагаа олгох
59 16 Нийслэлийн Архивын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Цалингийн лавлагаа олгох
60 17 Нийслэлийн Архивын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох
61 18 Нийслэлийн Архивын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Төрийн архивт баримт байхгүй тодорхойлолт олгох
62 19 Нийслэлийн Архивын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Иргэн, аж ахуйн нэгжийн захиалгаар мэдээлэл бэлтгэх
63 20 Нийслэлийн Архивын газар Богино хугацаанд үзүүлэх үйлчилгээ Уншлагын танхимын үйлчилгээ
64 1 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Худаг гаргах зөвшөөрөл олгох
65 2 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Ус ашиглах зөвшөөрөл, эрхийн бичиг олгох, гэрээ байгуулах
66 3 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Элбэг ургамлыг ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглуулах зөвшөөрөл олгох
67 4 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж, хугацаа сунгах
68 5 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын дүгнэлт гаргах
69 6 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах
70 7 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Ан амьтны мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, дүгнэлт гаргах
71 8 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, дүгнэлт гаргах
72 9 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, дүгнэлт олгох
73 10 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох, дүгнэлт олгох
74 11 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах дүгнэлт гаргах
75 12 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Усны мэргэжлийн байгууллагын эрх олгоход дүгнэлт гаргах
76 13 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Ус ашиглуулах дүгнэлт гаргах
77 1 Нийслэлийн Боловсролын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Ерөнхий боловсролын баримт бичиг нөхөн олгох
78 3 Нийслэлийн Боловсролын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Гадаад улс орнуудын ерөнхий боловсролын сургуульд сурч буй Монгол хүүхдүүд нийслэлийн ЕБС-д шилжин ирж суралцах асуудлыг шийдвэрлэх
79 1 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Барилга барих хүсэлт хүлээн авч шийдвэрлэх
80 2 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Богино хугацаанд үзүүлэх үйлчилгээ Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох
81 3 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах
82 4 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Богино хугацаанд үзүүлэх үйлчилгээ Барилга байгууламжид хаяг дугаар оруулах
83 5 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Богино хугацаанд үзүүлэх үйлчилгээ Барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газарт байгуулах
84 6 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Богино хугацаанд үзүүлэх үйлчилгээ Инженерийн байгууламжийн гүйцэтгэлийн зураг хүлээн авах, хянах
85 7 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Ерөнхий төлөвлөгөөний зурган мэдээллээр үйлчлэх
86 8 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Богино хугацаанд үзүүлэх үйлчилгээ Архивын лавлагаа олгох
87 9 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Гудамж талбайд нэр өгөх нэрэмжит болгох
88 10 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Гудамж талбайд хөшөө дурсгалын самбар байршуулах зөвшөөрөл олгох
89 11 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Барилга, байгууламжийн эх загвар зураг батлах
90 12 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Усан хангамж ариутгах татуургын шугам сүлжээний трасс зөвшилцөх, зөвшөөрөлцөх
91 13 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Мэдээлэл холбооны шугам сүлжээний трасс зөвшилцөх, зөвшөөрөлцөх
92 14 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Дулаан хангамжийн шугам сүлжээний трасс зөвшилцөх, зөвшөөрөлцөх
93 15 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Цахилгаан хангамжийн шугам сүлжээний трасс зөвшилцөх, зөвшөөрөлцөх
94 16 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Инженерийн бэлтгэл арга хэмжээ /үерийн далан суваг, хөрсний ус/-ний трасс зөвшилцөх, зөвшөөрөлцөх
95 17 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх
96 18 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Нийтийн эдэлбэр газарт авто зогсоол төлөвлөх, байгуулах хүсэлт хүлээн авах
97 19 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Нийтийн эдэлбэр газрыг төлөвлөж, тохижуулах хүсэлт хүлээн авах
98 1 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Худалдаа, нийтийн хоолны технологи, үйл ажиллагааны тухай дүгнэлт гаргах
99 2 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Хүүхдийн цэцэрлэгийн хоол, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний дүгнэлт гаргах
100 3 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Хүнсний үйлдвэрлэлийн технологи үйл ажиллагааны тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргах
101 4 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Ундны усыг итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэн чанар, аюулгүй байдлын дүгнэлт гаргах
102 5 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын дүгнэлт гаргах
103 6 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал хангасан эсэх тухай дүгнэлт гаргах
104 7 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Химийн бодисын агуулахын дүгнэлт гаргах
105 8 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Шинээр байгуулагдаж байгаа цэцэрлэгийн хүүхдийн тоглоом, цагаан хэрэглэлд шинжилгээ хийж дүгнэлт гаргах
106 9 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Халдваргүйтгэл, ариутгалын бодисын чанарын дүгнэлт гаргах
107 10 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Монгол улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтанд мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээ олгох
108 11 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Музей, номын сангийн хадгалалт хамгаалалтын байдалд улсын байцаагчийн дүгнэлт гаргах
109 12 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын байдалд улсын байцаагчийн дүгнэлт гаргах
110 13 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Монгол улсын хилээр нэвтрүүлэх хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээ олгох
111 14 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны гэрчилгээ олгох
112 15 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Үйл ажиллагаа явуулах ажлын байрны дүгнэлт гаргах /химийн бодис/
113 16 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх болон тусгай зөвшөөрөл сунгах талаарх дүгнэлт, санал гаргах
114 1 Нийслэлийн Нийгмийн даатгалын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Эрүүл мэндийн даатгалд хамруулах
115 2 Нийслэлийн Нийгмийн даатгалын газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах
116 1 Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн тэтгэврийн сунгалт хийх
117 2 Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Жирэмсэн болон хөхүүл, нярай хүүхэдтэй эхчүүдэд мөнгөн тэтгэмжийн сунгалт хийх
118 3 Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчих эрх олгох
119 4 Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар Шуурхай үзүүлэх үйлчилгээ Өрхийн амжиргааны түвшингийн лавлагаа олгох
120 5 Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар Урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ Хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн ахмад настанд зардлын үнийг олгох
121 6 Нийслэлийн Нийгм
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2016-01-15 01:43:25

Сэтгэгдэл бичих

1+2 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty


Шинэ Их уншсан
Усанд урссан 13 амь
2018-08-03 19:52:00

Холбоо барих

Олон нийтийн сүлжээ

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлахыг хатуу хориглоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ